БЯСАЛГАЛЫН ТУРШЛАГА БА ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛИЙН ХӨГЖИЛ

Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын эмч, тархи судлаач, АШУ-ны доктор профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Барри Керзин АШУҮИС-ийн Зүүн кампуст зочиллоо.

Тэрээр орчин үеийн анагаах ухаан болон бясалгалын ухааныг уялдуулсан мэдлэгээ хуваалцав. Энэхүү лекцээр дамжуулан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийн ач холбогдол, түүний хүний бие, сэтгэл зүйд үзүүлэх эерэг нөлөөг сонирхолтой, ойлгомжтой байдлаар оюутан залууст хүргэлээ.