Оюутны спортын VII их наадмын таеквондогийн төрөлд АУС-ийн Хүүхдийн анагаах ухааны 1-р курсын оюутан ОУХМ Энхбаярын Аминаа 49 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
Спортын мастер Энхболдын Довчинсүрэн нь АУС-ийн Хүний их эмчийн 3-р курсын оюутан бөгөөд Оюутны спортын VII наадамд таеквондогийн -69 кг жинд хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.
Дасгалжуулагч Мөнхзул багш болон нийт тамирчин оюутнууддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!







