АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Эрдмийн чуулган 68, Нүүр ам судлалын салбар хуралдаан 2025 оны 04 сарын 02-ны өдөр төв байрны 140 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанд АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж мэндчилгээ дэвшүүлж, АШУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндагва уригдаж “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив. Нүүр ам судлалын сургуулийн хамт олны дундаас 2025-2026 оны хичээлийн жилд төрөн гарсан эрдэмтэд “ЗОЧИН ИЛТГЭГЧ”-ээр оролцлоо. Үүнд:

1. АУ-ны доктор П.Маралгоо. Монголчуудын дунд тохиолдож буй шүдний эгнээний согогийн төлөв байдал, зажлах үйлийн алдагдал, согог заслын эмчилгээний хэрэгцээ

2. АУ-ны доктор Д.Оюунцэцэг. Амны хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах чадвар болон хавдрын дахилтад нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Нүүр ам судлалын салбар хуралдааны аман илтгэлийн хэсгийг 3 хэсэг болгон, ханан болон эмнэлзүйн тохиолдлыг хэвлэмэл постер хэлбэрээр танилцуулахаар зохион байгуулсан ба судалгааны илтгэл 17, ханын илтгэл 5, эмнэлзүйн тохиолдол 16, нийт 38 бүтээл хэлэлцэгдэж дараах үр дүн гарлаа.

Аман илтгэлийн төрөлд

1. ТЭРГҮҮН байранд Г.Батболд, Б.Энх-Орчлон, Ц.Хонгорзул, Б.Батзориг, Э.Оюунсүрэн, Ж.Дэлгэрцэцэг нарын “ХҮҮХДИЙН ШҮД ЦООРОХ ӨВЧИНД УНДНЫ УСНЫ ЭРДСИЙН АГУУЛАМЖИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт бүтээл

2. ДЭД байранд Б.Буянхишиг, П.Жавхлан, Б.Баатархүү, Б.Отгонбаяр нарын “CAD/CAM БОЛОН УЛАМЖЛАЛТ АРГААР ХИЙСЭН ХОНШООРЫН БҮРЭН ШҮДЭЛБЭРИЙН ТОГТЦЫГ ХАРЬЦУУЛСАН ДҮН” сэдэвт бүтээл

3. ГУТГААР байранд Б.Баярмаа, Б.Намуун, Б.Мишээл, Ш.Мөнх-Од, Б.Оюунцэцэг, Б.Цэлмэг нарын “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ” сэдэвт бүтээл тус тус шалгарч АШУҮИС-ийн нэгдсэн чуулганд оролцох эрх болон Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл хэвлүүлэх эрх, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг хүртлээ.

Ханын илтгэлийн төрөлд

1. ТЭРГҮҮН байрыг Б.Нямдэлгэр, Б.Шүрэнцэцэг, Б.Жавзан, Ж.Дэлгэрцэцэг нарын “ХҮҮХДИЙН ШҮД ЦООРОХ ӨВЧИН БА ИЙЛДЭС ДЭХ Д АМИН ДЭМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХОЛБОН СУДАЛСАН ДҮН” сэдэвт бүтээл эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг хүртлээ.

Эмнэлзүйн тохиолдолд төрөлд

1. ТЭРГҮҮН байранд Н.Ундрах, О.Молор-од, Б.Долгор, Х.Цэндсүрэн нарын “ЯСНЫ ГАРАЛТАЙ СII, ИХ ХЭМЖЭЭНИЙ БӨӨГНӨРӨЛТЭЙ ГАЖГИЙГ ТАД АШИГЛАН ШҮД АВАХГҮЙГЭЭР ЭМЧИЛЖ БУЙ ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ”

2. ДЭД байранд О.Сарантуяа, Э.Энэрэл, М.Абдулрахман, Н.Очбаяр, Н.Тэмүүлэн, Ш.Даваахүү нарын “ЭРҮҮНИЙ ДАМЖУУЛАХ МЭДЭЭ АЛДУУЛАЛТЫН ҮЕД ЭРҮҮ ДАЛАВЧНЫ ЗАЙД ЗҮҮ ХУГАРСАН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ”

3. ГУТГААР байранд Э.Нямсүрэн П.Оюун-Энх нарын “VERTUCCI TYPE V СУВГИЙН БҮТЭЦТЭЙ ЭРҮҮНИЙ НЭГДҮГЭЭР БАГА АРАА ШҮДИЙГ МЭС ЗАСЛЫН БУС СУВГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГААР ЭМЧИЛСЭН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ” шалгарч Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүртлээ.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын салбар хуралдааны хураангуйг Mongolian Journal Dental Research сэтгүүлийн 5 дах дугаарт тусгай дугаар болон хэвлэв.

Хурлын даргаар:

1. Б.Батбаяр /АУ-ны доктор, дэд профессор/

2. Б.Баярчимэг /АУ-ны доктор, дэд профессор/

3. Б.Оюунцэцэг /АУ-ны доктор, профессор/

4. Ж.Үржинлхам. /АУ-ны доктор, дэд профессор/

5. Б.Сапаар. /АУ-ны доктор, дэд профессор/

6. Ж.Дэлгэрцэцэг. /АУ-ны доктор, дэд профессор/ ажиллав.

Шүүгчийн зөвлөлд:

• АУ-ны доктор, профессор Б.Амарсайхан

• АУ-ны доктор, дэд профессор Ц.Энх-Оюун

• АУ-ны доктор Н.Цэнгэлсайхан нар ажиллав.