АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН “АНГЛИ ХЭЛЭЭР ХҮНИЙ ИХ ЭМЧ” БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСАД НЭР ХҮНДТЭЙ ЭМЧ, ПРОФЕССОРЫН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөс Франц улсын нэр хүндтэй эмч, мэдээ алдуулалтын эмч, эмнэлгийн удирдлагын мэргэжилтэн доктор Ксавье Фалиерес (Dr. Xavier Falières)-ийг урьж, оюутан залууст зориулсан лекц, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тэрээр Франц, Бельги, Нидерланд зэрэг орнуудад анагаах ухаан, эрчимт эмчилгээ болон эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэшиж, олон жилийн туршлагатай бөгөөд эмнэлгийн удирдлага, мэдээ алдуулалт, эрчимт эмчилгээний салбарт өндөр түвшинд ажилласан туршлагатай юм.

Энэхүү лекцээр дамжуулан оюутнууд олон улсын түвшний эмнэлзүйн туршлага, эрүүл мэндийн салбарын менежментийн талаарх мэдлэгийг олж авч, харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь онцлог байлаа.