ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг нь Гамшгаас хамгаалах хуулийн 34 дүгээр зүйл, Монгол улсын засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам’-ын хэрэгжилтийн хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг 2026.03.26-ны өдөр 16:00-16:30 цагийн хооронд зохион байгууллаа.

Тус сургалтаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарласан зарлан мэдээллийн дохионы дагуу нийт ажилтнууд ажлын байрнаасаа аюулгүй байдлаа ханган, аврах гарцаар хэрхэн гарч аюулгүй талбай буюу цугларах цэгт цуглах тухай дадлага сургуулилтыг хийсэн ба нийт 24 алба, тасгийн 241 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.