“Судлаач оюутан 2026” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт 420 гаруй илтгэлийг хүлээн авч, Анагаах ухаан, Био-Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Нүүр ам судлал, Эм зүй, Сувилахуй салбар хуралдаанд 120 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн ба салбар хуралдаануудаас шалгарсан шилдэг 24 илтгэл нэгдсэн хуралдаанд хэлэлцэгдлээ. Нэгдсэн хуралдааныг АШУҮИС-ийн Ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж нээж, зочин илтгэгчээр ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Номхон Далайн Орнуудын зөвлөх Ш.Ган-Эрдэнэ “Health diplomacy” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Мөн ОХУ, Индонез, Тайланд улсын оюутнууд зочин илтгэгчээр цахимаар оролцлоо.
“Судлаач оюутан 2026” олон улсын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааны шилдэг илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
• ТЭРГҮҮН байр: Ш.Энхбаяр, Б.Ариунбаатар, Б.Марал, Б.Батхөлөг, Х.Хулан, Б.Уянга, Л.Тамир, Г.Нархажид, Б.Оюунтөгс (Анагаах ухааны сургууль) “Глюкоз-калийн харьцааг ашиглан нас баралтыг таамаглах боломжийг судалсан дүн”
• ДЭД байр: Г.Гантөр, С.Хашчулуун, Л.Энхсайхан, А.Оюунбаатар, Ч.Гансүх (Био-Анагаахын сургууль) “RFdiffusion хиймэл оюун ухааны загвар ашиглан OX40 уургийн эсрэг Fab бүтэц загварчилсан судалгаа”
• ГУТГААР байр: Ө.Төгөлдөр, Б.Халиун, М.Номундарь, Б.Золзаяа, Т.Номиндэлгэр, У.Удвал, М.Пүрэвдорж, Я.Мөнхдэлгэр, Б.Мөнхцэцэг, Г.Чимэдлхамсүрэн, Ж.Жамбалдорж, Ж.Сарантуяа, Б.Цэрэндолгор, Ц.Алтансүх (Био-Анагаахын сургууль) “Kras онкоген өвөрмөц siRNA in silico орчинд судалсан дүн”
• ТУСГАЙ байр: Б.Алтанхишиг, А.Ариунзаяа, Д.Бат-Очир, А.Бадамханд, Т.Хосбаяр, Т.Буянхүү (Био-Анагаахын сургууль) “Хүнд хэлбэрийн олигозоосперми болон бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд MTRR генийн 66 A>G полиморфизмыг фолийн хүчилтэй холбон судалсан нь”
“Судлаач оюутан 2026” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлыг бүрэлдэхүүн сургуулиуд, Багш, оюутны хөгжлийн газар, АШУҮИС-ийн Оюутны холбоо, Монгол дахь Азийн анагаахын оюутны холбоо, Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг, Оюутны хөгжлийн клуб хамтран зохион байгуулж, салбар болон нэгдсэн хуралдаанд 1100 гаруй оюутан залуус оролцлоо. Оюутны эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн хуралдаанд хамтран ажилласан Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье.
“Судлаач оюутан 2026” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлсэн, хэлэлцүүлсэн нийт оюутан залуус, удирдагч багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.








































