ХПВ-ыг умайн хүзүүнд эмгэг үүсгэж буй байдлаар нь “өндөр эрсдэлтэй” болон “бага эрсдэлтэй” гэж ангилдаг. Хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар хэв шинжийн папиллома вирусийн халдвар авсныг мэдэх нь маш чухал. Ялангуяа ХПВ 16, 18 нь умайн хүзүүний хорт хавдрын 70%-д илэрдэг.
Өндөр эрсдэлтэй ХПВ-ийг эрт илрүүлбэл умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. ДЭМБ болон олон улсын удирдамжид умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхээр ХПВ ДНХ-ийн (PCR) шинжилгээг зөвлөх болсон.
Манай төв нь дараах 28 хэв шинжийг PCR аргаар илрүүлж байна.
• Өндөр эрсдэлтэй-19: 16, 18, 26, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 53, 56, 58, 59, 66, 68, 69, 73, 82
• Бага эрсдэлтэй-9: 6, 11, 40, 42, 43, 44, 54, 61, 70
Манай хаяг:
БГД, 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын 46
Холбогдох утас: 7755-7733
СБД, 1-р хороо, АШУҮИС-ийн Төв байр, өргөтгөлийн 1 давхарт
Холбогдох утас: 8609-3636, 8609-2626
Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв/Clinical Molecular Diagnostic Center See less



