АШУҮИС-ийн “Оюутан хөгжил” хөтөлбөрийн хүрээнд оюутныг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, хөгжүүлэх, багш, оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ОЮУТАН-2026” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын зочин илтгэлийг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн дарга Доктор М.Отгончимэг танилцуулж,
шүүгчээр:
– М.Отгончимэг /АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн дарга Доктор/
– Д.Баатар /АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Доктор, дэд профессор/
– М.Отгон /АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Сувилахуйн тэнхмийн эрхлэгч Клиникийн профессор нар ажиллаж шүүн явууллаа
Тус хуралд нийт 8 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс:
– Тэргүүн байранд Анагаахын 5-р дамжааны оюутан О.Гансувд нарын /Удирдсан багш Д. Одонтуяа ЭЭСБАС-ын багш/ “Дорноговь аймгийн төмөр замын эрэгтэй ажилчдын дунд зүрх судасны өвчний эрсдлийг үнэлэх нь” сэдэвт илтгэл
– Дэд байранд Анагаахын 4-р дамжааны оюутан Л.Баасансүрэнгийн “Анагаахын оюутнуудын шинжлэх ухааны баталгаатай эх сурвалжаас мэдээлэл хайх чадвар” сэдэвт илтгэл
– Гутгаар байранд Анагаахын 4-р дамжааны оюутан Э.Сарантуяа нарын /Удирдсан багш Д. Одонтуяа ЭЭСБАС-ын багш/ “Дорноговь аймгийн төмөр замын эрэгтэй ажилчдын дунд зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтээр үнэлэх нь“ сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
“Оюутан-2026” эрдэм шинжилгээний хуралд идэвх санаачилгатай оролцсон нийт судлаач оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.












