АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” салбар хуралдаанууд 2026 оны 4 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд, нэгдсэн хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдана

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” нэгдсэн хуралдаанд зочин илтгэлүүд, салбар хуралдааны шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж, АШУҮИС-ийн 2025 оны “Шилдэг судлаач”-ийг шалгаруулах, 2025 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд хариуцлагатай зохиогч, нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор бүтээл хэвлүүлсэн багш судлаачдад бүтээлийн урамшуулал, батламж олгох, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2026 оноос хэрэгжүүлэх судалгааны төслийн удирдагчдад батламж гардуулах, АШУҮИС-ийн докторын дараах судлаачдад батламж олгох, ахисан түвшний сургалтад суралцагчдад АШУҮИС-ийн ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгохоос гадна “Эрдмийн чуулган-68” эрдэм шинжилгээний хуралд ТЭРГҮҮН байр, ДЭД байр эзэлсэн судлаачдад тус тус шагнал гардуулна.

Нэгдсэн хуралдаанд зориулан “Эрдмийн чуулган-68” эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл болон салбарын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан“ сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, багш судлаачдын хүртээл болно.