АШУҮИС, ДХИС ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АШУҮИС-ийн ректор, анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд нар 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамтарсан сургалт, судалгааны чиглэлүүдийг тогтлоо. Мөн их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, багш, ажилтан, албан хаагчид, сонсогч, оюутнуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, эрх зүй, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана.