Ахисан түвшний сургуулиас АШУҮИС-ийн багш, эмч, судлаач, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад өөрийгөө танин мэдэх, хувийн үнэ цэнэ, зорилгоо тодорхойлох, манлайллын дотоод чанарыг хөгжүүлэх, эерэг сэтгэлгээ, сэтгэл заслын аргуудыг ажил, амьдралдаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “ЭМЧИЙН ДОТООД ХҮЧ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.
Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр сэтгэл зүйч, эерэг сэтгэл заслын зөвлөх, сексологийн зөвлөх, зохиолч Ж.Дэлгэрцэцэг багш уригдан ЦАГААН ХАЛААДНЫ ЦААДАХ ХҮН ХЭН БЭ, АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР, ЭМЧИЙН МАНЛАЙЛАЛ, КАРЬЕРЫН УХАМСАРТ ТӨЛӨВЛӨЛТ агуулгын хүрээнд лекц, workshop хосолсон хэлбэрээр сургалтыг удирдав. Сургалтад АШУҮИС-ийн захиргааны хамт олон, Ахисан түвшний сургууль, Био-Анагаахын сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эм зүйн сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулийн төлөөллүүд хамрагдлаа. Сургалтын үр дүнд “Нэг минутын аз жаргалыг мэдрэх”, “Амьдралын тэнцвэрт суралцах”, “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй”, “Миний өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг сонирхолтой аргуудад суралцаж, харилцан ярилцсан, бие биеийнхээ аз жаргал, мөрөөдлийг хуваалцсан сонирхолтой, өгөөжтэй, эерэг сэтгэгдэлтэй сургалт болж өнгөрлөө.
Сургалтын төгсгөлд багшийн зүгээс бүх оролцогчдод “ШУЛАМ БУРХАН” нэртэй өөрийн зохиосон номоо бэлэг болгон гардуулсан юм.






