АШУҮИС нь судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд “АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах” журмын дагуу докторын дараах судлаачийг сонгон шалгаруулна.
Тавигдах нийтлэг шаардлага
· Докторын зэрэг хамгаалаад 5 жилээс хэтрээгүй байх
· Докторын дараах судалгаа нь 2 хүртэлх жил байна.
· АШУУИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид хамрагдаж болно.
· АШУУИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, их сургуулийн эмнэлгийг түшиглэн хийнэ.
· Докторын дараах судлаач, удирдагч нь Ахисан түвшний сургуультай гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
· Докторын дараах судлаач нь Web of science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр эсвэл хариуцлагатай зохиогчоор 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлнэ.
· Докторын дараах судлаач нь багшийн зэрэглэлээр цалинжина.
· Докторын дараах судлаачийг их сургуулиас гадуур давхар ажил хийхийг хориглоно.
Бүрдүүлэх материал
1. Өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет
3. Докторын дипломын хуулбар
4. Бүтээлийн жагсаалт
5. Судалгааны ажлын төлөвлөгөө
6. Докторын дараах дараах судалгааны төслийг бүрэлдэхүүн сургууль хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн хурлын шийдвэр
Материал хүлээн авах хугацаа
2026.02.13 – 2026.03.13 (17:00 цаг хүртэл)
Ахисан түвшний сургуулийн 8 тоот өрөө
Холбоо барих
АШУҮИС – Ахисан түвшний сургууль
И-мэйл хаяг: graduate@mnums.edu.mn
Салбар дундын сургалтын төвийн эрхлэгч: Ц.Алтансүх
Холбоо барих: +976 86891133
Сонгон шалгаруулалтын дүнг 2026 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зарлана.



