АШУҮИС-ийн хүрээлэн, лабораториудыг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрант, докторантуудад урвалж бодис, багаж хэрэгсэл, программ худалдан авах, өгүүлэл хэвлүүлэх зардалд зориулсан судалгааны тэтгэлэг олгоно.
• Магистрант – 3 хүртэл сая төгрөг
• Докторант – 5 хүртэл сая төгрөг
• 50 хүртэлх суралцагчид олгоно
Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага
Монгол Улсын иргэн байх
АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу суралцаж 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх
Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу өөрийн судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг хэлэлцүүлсэн байх
Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжээгүй байх
Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн хийх
Харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх
Бүрдүүлэх материал
1. Тэтгэлэг хүсэгчийн анкет
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Голч дүнгийн тодорхойлолт
4. Удирдагч, зөвлөх багшийн тодорхойлолт
5. Судалгааны ажлын танилцуулга (судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ)
6. Харьяалах тэнхим ба профессорын багийн дэмжсэн тодорхойлолт
7. АШУҮИС-ийн хүрээлэнгийн захирал эсвэл лабораторийн эрхлэгч, эмнэлгийн даргын тодорхойлолт
8. Хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бол тухайн сэтгүүлийн зөвшөөрсөн албан бичиг
Материал хүлээн авах хугацаа
2026.02.23 – 2026.03.23 (17:00)
АШУҮИС – Ахисан түвшний сургууль, 4 тоот өрөө
Академик сургалтын төвийн эрхлэгч – Э.Сарантуяа
И-мэйл хаяг: graduate@mnums.edu.mn
Холбоо барих: +976 89025012
Сонгон шалгаруулалтын дүнг 2026 оны 4 дүгээр сарын 1 дэх долоо хоногт зарлана.



