АШУҮИС-ийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадавхыг дээшлүүлэх, судалгааны ажил хийх сэдэл, багш, оюутны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “СУДЛААЧ ОЮУТАН 2026” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал болно.
Тус хурал нь салбар хуралдаан болон нэгдсэн хуралдаан гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, эм зүй, био-анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан зэрэг чиглэлээр хийгдсэн оюутны судалгааны ажлуудыг хэлэлцүүлнэ.
Хурлын хугацаа:
Салбар хуралдаан: 2026 оны 03 дугаар сарын 11
Нэгдсэн хуралдаан: 2026 оны 03 дугаар сарын 20
Илтгэл хүлээн авах хугацаа:
2026 оны 03 дугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл
Илтгэлийн хураангуйг хүлээн авах хаяг:
Эмнэлзүйн анагаах ухааны салбар хуралдаан (medical.st.conf@mnums.edu.mn)
Нүүр ам судлалын салбар хуралдаан (dental.st.conf@mnums.edu.mn)
Сувилахуйн салбар хуралдаан (nursing.st.conf@mnums.edu.mn)
Био-Анагаахын салбар хуралдаан (biomedicine.st.conf@mnums.edu.mn)
Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан (mnmedicine.st.conf@mnums.edu.mn)
Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан (publichealth.st.conf@mnums.edu.mn)
Эм зүйн салбар хуралдаан (pharmacy.st.conf@mnums.edu.mn)





