АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим, Монголын Дархлаа, Бичил амь судлалын Нийгэмлэг хамтран RECENT ADVANCES IN IMMUNOLOGY “RAI-2026” 10 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ хуралд олон улсын эрдэмтэн, судлаачид Дархлаа судлалын чиглэлээр хийсэн судалгааны шинэхэн үр дүнгээ танилцуулахаас гадна эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан багц цагийн сургалтыг зохион байгуулна.
Хурлын илтгэлийн хураангуйг хүлээн авах заавар, холбогдох мэдээлэлтэй танилцана уу. https://biomedicine.mnums.edu.mn/…/recent-advances-on…/
Та бүхнийг олон улсын хурал, сургалтад оролцохыг урьж байна.
Хурлын бүртгэлийн холбоос :
https://forms.gle/sYNX817UwvMg1Quz7
e-mail: rai@mnums.edu.mn



