АШУҮИС нь судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд “АШУУИС-ийн ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ” журмын дагуу докторын дараах судлаачийг сонгон шалгаруулна.
ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
• Докторын зэрэг хамгаалаад 5 жилээс хэтрээгүй байх
• Докторын дараах судалгаа нь 2 хүртэлх жил байна.
• АШУУИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид хамрагдаж болно.
• АШУУИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, их сургуулийн эмнэлгийг түшиглэн хийнэ.
• Докторын дараах судлаач, удирдагч нь Ахисан түвшний сургуультай гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
• Докторын дараах судлаач нь Web of science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр эсвэл хариуцлагатай зохиогчоор 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлнэ.
• Докторын дараах судлаач нь ахлах багшийн зэрэглэлээр цалинжина.
• Докторын дараах судлаачийг их сургуулиас гадуур давхар ажил хийхийг хориглоно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Өргөдөл
• Төрийн албан хаагчийн анкет
• Докторын дипломын хуулбар
• Бүтээлийн жагсаалт
• Судалгааны ажлын төлөвлөгөө
• Докторын дараах дараах судалгааны төслийг бүрэлдэхүүн сургууль хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн хурлын шийдвэр
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
• 2026 оны 02 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 13-ны 17 цаг хүртэл.
• Сонгон шалгаруулалтын дүнг 04 дүгээр сарын 12-ны өдөр зарлана.
Холбоо барих
АШУҮИС, Ахисан түвшний сургууль
И-мэйл хаяг: graduate@mnums.edu.mn






