ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ХАРЬЯА ЭМНЭЛГҮҮДИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалт, хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн харьяа эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Их сургуулийн төв эмнэлэг, Архангай аймаг дахь АШУҮИС-ийн эмнэлгийн удирдлага, албаны дарга, тасгийн эрхлэгч нар оролцлоо. Тус сургалтын үеэр “Стратегийн менежментийн ач холбогдол” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн дэд профессор Н.Батдэлгэр, “Бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй – Монгол Японы эмнэлгийн туршлага” сэдвээр АШУҮИС-ийн МЯЭ-ийн үйл ажиллагаа, санхүү эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ, “Салбарын санхүүжилтийн шинэчлэл, их сургуулийн эмнэлгийн үүрэг оролцоо, цаашид анхаарах асуудал” сэдвээр ЭМУ-ын магистр, Нийгмийн салбар дахь эрүүл мэндийн эдийн засагчдын үүрэг оролцоо НҮТББ-ын зөвлөх, судлаач Б.Батчимэг нар илтгэл тавьж, “Бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал” воркшоп-ыг АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн багш ТБУ-ны доктор, дэд профессор Л.Хоролсүрэн чиглүүлэн удирдан зохион байгууллаа. Харьяа эмнэлгүүд цаашид жил бүр бизнес төлөвлөгөө боловсруулан түүний хэрэгжилтэд нь үнэлт өгч сайжруулан ажиллах юм.