АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМ ЗҮЙНСУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ӨВӨР МОНГОЛЫНШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БУГАТЫН АНАГААХ УХААНЫДЭЭД СУРГУУЛЬД 2025.11.03-11.07-НЫ ХООРОНД ЗОЧЛОН, ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙ,НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМИЙН САНГИЙН ДАДЛАГА ХИЙЛЭЭ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль гадаад хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 3–7-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр
Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Бугатын Анагаах Ухааны
Коллежтой хамтран “Эмнэлзүйн эм зүй, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн дадлага”
багш оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрт Эм зүйн сургуулийн
Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн 2 багш, 11 оюутан хамрагдсан ба хоёр их
сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутнуудын эмнэлзүйн эм зүйн мэдлэг, ур
чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн сайн туршлага солилцох зорилготой байлаа.

2025 оны 11-р сарын 4-ны өдөр Бугатын Анагаах Ухааны Коллежийн дэд захирал
профессор Liu Zhengran, Эм зүйн сургуулийн захирал Wu Guodong, Гадаад харилцааны
газрын дарга Li Juan болон бусад удирдлагууд хөтөлбөрт оролцогчдыг халуун дотноор
хүлээн авч, хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны хуваарийг танилцуулан, сургуулийн
кампус, эмнэлзүйн дадлагын төв, лаборатори, номын сан болон сургалтын орчинтой
танилцуулсан. Энэхүү уулзалт нь хоёр сургуулийн удирдлага, багш, оюутнуудын
хоорондын харилцаа, хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой
байв.

Эм зүйн сургуулийн багш, оюутнууд дадлагын хугацаанд эмнэлгийн эм зүйн албаны бүтэц,
үйл ажиллагаатай танилцаж эмнэлгийн эм олголт, нэгж тунгийн систем, хавдар болон
халдвартын тасгийн онцлог өвчний тохиолдолд эмнэлзүйн эм зүйчийн оролцоог ажиглан
эмчлүүлэгч төвтэй тусламж, эмчилгээний хяналт, эмчлүүлэгчид зөвлөгөө өгөх үйл
ажиллагаатай танилцсан. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран
ажиллах уялдаа холбооны талаар хэлэлцэж, эмийн эмчилгээний хяналт, түгээлтийн
менежмент, дижитал системийн ашиглалтын талаар мэдээлэл солилцов.
Бугатын Анагаах Ухааны Коллежийн дэд захирал профессор Liu Zhengran сургуулийнхаа
гадаад оюутан солилцооныхоо бодлого, чиглэлийг танилцуулж, АШУҮИС-тай хамтын
ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, боловсон хүчнийг
чадавхжуулах болон сургалт, судалгааны чиглэлээр хоёр сургуулийн хамтын ажиллагааг
гүнзгийрүүлэн ажиллахыг онцоллоо.

Нийтийн үйлчилгээтэй эмийн сангаар зочилж, эмийн сангийн стандарт, бүтэц,
үйлчилгээний цар хүрээ, эм барааны нэр төрлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж жор
баригчдын үүрэг, харилцааны соёл, жор хүлээн авах ба баталгаажуулах үйл явц, нөөцийн
хяналт, агуулахын менежментийн талаар ажиглалт хийж туршлага солилцлоо. Мөн
үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, эмийн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл
ажиллагааны цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилан хөгжүүлсэн аппликэйшнтэй
танилцсан нь оюутнуудад практик туршлага хуримтлуулах боломж боллоо.

Энэхүү солилцооны хөтөлбөр нь хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааг
гүнзгийрүүлж, эм зүйч бэлтгэх сургалтын чанар, агуулгыг сайжруулах, оюутнуудын
мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, багш нарын сургалт, судалгааны туршлага солилцох,
цаашдын хамтарсан төслүүдийн суурийг тавихад чухал ач холбогдолтой байлаа.
Оюутнуудын эмнэлзүйн эм зүй, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн дадлагыг үр
бүтээлтэй хэрэгжүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хоёр сургуулийн удирдлагуудад
чин сэтгэлийн талархал илэрхийлье.