Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-д заасны дагуу Эдийн засаг хөгжлийн яамны харьяа Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас ажлын хэсэг томилогдон жил бүр хийгддэг төслийн хяналт шинжилгээ 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ, Төслийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Б.Бадамцацрал, төслийн нягтлан бодогч Р.Амарбиш, ЭМЯ-ны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Ганзориг, ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан, Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, Салбарын төсөл хариуцсан мэргэжилтэн Д.Даваадолгор, МУИС-ийн багш Ө.Энэрэлт нар ажиллаж, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, ШУТГ-ын дарга Д.Отгонбаяр, ШУТГ-ын ахлах мэргэжилтэн А.Индра, мэргэжилтэн, М.Хишигнэмэх, мэргэжилтэн Т.Сувданцэцэг, ерөнхий нягтлан бодогч Ш.Төгсбаяр болон төслийн удирдагч нар оролцлоо. АШУҮИС-д үргэлжлэн хэрэгжиж байгаа 9 төсөл, өмнөх онуудад хэрэгжиж дууссан 20 төсөл, нийт 29 төсөлд хяналт, үнэлгээ хийж ажиллалаа.






