“АМЖИЛТЫН ХУРДАСГУУР” СЭДЭВТ ЛЕКЦ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Үлгэрлэгч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд “Оюутны эрхийг хамгаалах сарын аян” амжилттай үргэлжилж байна.

Тус аяны хүрээнд Оюутны хөгжил, удирдлагын газар, “Залуу анатомич” клуб хамтран “Амжилтын хурдсгуур” сэдэвт лекц, хэлэлцүүлэг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Зочин илтгэгчээр:

1. Н.Лүдэвдорж – Хөхний клиник эмнэлгийн мэс заслын эмч

2. Б.Номин – ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч

3. Э.Мичид – “Батдент” шүдний эмнэлгийн нүүр амны мэс заслын эмч

4. Х.Төгөлдөр – Монгол-Япон эмнэлгийн зүрхний эмч

Эдгээр амжилттай яваа залуу эмч нар мэргэжлийнхээ талаар үнэтэй зөвлөгөө, бодит туршлагаа, хуваалцан оюутнуудтай нээлттэй ярилцаж, асуулт хариулт өрнүүллээ.

Лекц, хэлэлцүүлгийн үеэр оюутан залуус маань мэргэжлийн хүмүүстэй шууд харилцан ярилцаж, тулгамдсан асуудлууддаа бодит шийдэл, урам зориг, шинэ мэдлэгийг авч чадсан үр дүнтэй өдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх оюутан залуустаа талархал илэрхийлье.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе.