АШУҮИС-ийн “Оюутны эрхийг хамгаалах сар”-ын аян амжилттай үргэлжилж байна.
“Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Үлгэрлэг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Боловсролын үнэ цэн” сэдэвт уран илтгэлийн тэмцээний бүртгэл эхэллээ!
Зорилго:
Оюутан, сурагчдын илтгэх ур чадвар, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, боловсролын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх
Хамрах хүрээ:
АШУҮИС-ийн оюутнууд болон АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид
Шагнал урамшуулал:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Бүртгэл: 2025 оны 11-р сарын 09-ны 23:00 цаг хүртэл
Бүртгэлийн линк: https://forms.gle/mshZdLUxBH74vSA78
Удирдамжийн линк: https://docs.google.com/…/1L1S7HMM5H2hT6IveLVxp…/edit…
Өөрийн үнэ цэнийг илтгэлээрээ илэрхийлж, бусдад урам зориг түгээх боломжийг бүү алдаарай!
Танд амжилт хүсье








