АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Үлгэрлэгч оюутан” дэд хөтөлбөрийн “Оюутны эрхийг хамгаалах сарын аян”- ы хүрээнд “Оюутны хөгжил удирдлагын газар”-ын дэргэхэд “Оюутны хөгжлийн клуб”-ээс зохион байгуулж буй оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, логик сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны спортыг олон нийтэд сурталчлан таниулах, цаашид АШУҮИС-ийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор “Уран нүүдэл” шатрын тэмцээнийг зохион байгуулж байна.
Хаана: АШУУИС-ийн хичээлийн төв байр, Оюутны соёлын төв
Хэзээ: 2025 оны 11-р сарын 01-ны өдөр 09:00 цагт
Тэмцээний журам:
-Тэмцээн ганцаарчилсан ба багийн төрлөөр явагдана.
-Тэмцээн Швейцарь системээр явагдах бөгөөд олон улсын дүрмийн дагуу зохион байгуулна.
Шагнал урамшуулал:
•Багийн төрөлд:
1-р байр: Шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр: Хүрэл медаль, мөнгөн шагнал
•Ганцаарчилсан төрөлд:
1-р байр: Алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр: Хүрэл медаль, мөнгөн шагнал
Бүртгэл: 2025 оны 10-р сарын 20 – 31-ны өдөр хүртэл 12:00-16:00 цагийн хооронд “Оюутны Хөгжлийн төв”-д биетээр болон цахимаар бүртгэл явагдаж байна.
Бүртгэлийн линк: https://forms.gle/dviasskAF3DhQBAu8
Зохион байгуулагч: Оюутны хөгжил удирдлагын газар, Био-Анагаах сургуулийн Биеийн тамирын тэнхим, Оюутны хөгжлийн клуб
Холбоо барих: FB page: Оюутны хөгжлийн клуб-Student development club



