Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Анагаах ухааны сургуулийн оюутнууд 2025 оны 10 дугаар сарын 6-13-ний өдрүүдэд Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуульд зохион байгуулагдсан “Оюутан солилцооны хөтөлбөрт” амжилттай хамрагдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Жичи АУИС-ийн сургалт, судалгааны лаборатори, их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэв. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Жичи фестиваль”-д оролцож, Япон улсын соёл, уламжлалтай танилцан, Монголын өв соёлыг сурталчлан танилцуулсан юм.
Энэхүү хөтөлбөрт АУ-ны доктор, дэд профессор Х. Дэлгэрдалай багшийн удирдлага дор оюутнууд Х. Гүнболор, У. Лхамноржим, Б. Боорчи, Б. Энхмөнх нар амжилттай оролцлоо.
Оюутан солилцооны хөтөлбөрийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн хоёр их сургуулийн удирдлагууд, Жичи АУИС-ийн оюутнууд, мөн тус сургуульд суралцаж, ажиллаж буй АШУҮИС-ийн багш, эмч, судлаач нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.












