АШУҮИС-ийн “Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр”-ийн багш нарын 3 дахь удаагийн семинар хэлэлцүүлэг “Хөтөлбөрийн чанарыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж 80 гаруй багш хамрагдлаа. Багш нар өмнөх жилийн семинараас гаргасан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, сургалтын технологийг хангах, цаашид сургалтыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан проректор Г.Батбаатар, Олон улсын боловсрол солилцооны байгууллага (IEEA)-ийн Ерөнхий захирал Jay Jongyul Lee нар нээж, АУС-ийн захирал, профессор Я.Энхтөр сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, хөтөлбөрийн зохицуулагч Э.Сарнай сургалтын хөтөлбөрийн талаар оюутнуудаас авсан судалгааны үр дүн, Анагаах ухааны доктор, дэд профессор А.Отгонбат гадаадад оюутны эмнэлзүйн дадлага хийсэн туршлага, сайжруулах асуудлууд, зочин багш Leif Sorenson хөтөлбөрийн чанарын үнэлгээний аргуудыг ашиглах нь сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
“Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр”-ийн нийт багш, оюутнууддаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
















