ЦАДИГТ ЧИМЭЭ – 2025 ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Эрүүл, авьяаслаг оюутан” хөтөлбөрийн хүрээнд, яруу найраг сонирхогч оюутнуудын зохион найруулах, уран унших авьяас билгийг дэмжин хөгжүүлэх, утга соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цадигт чимээ” яруу найргийн наадмыг АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагийн газар болон “АШУҮИС-ийн утга зохиолын дугуйлан”,“OST Entertainment” клуб хамтран тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Наадамд нийт 30 авьяаслаг оюутан залуус уран бүтээлээ өрсөлдүүлж, дараах шилдэг оюутнууд тодорлоо.

Тэргүүн байр – А-110 хэсгийн оюутан Идэрчулууны Энхмөрөн

Дэд байр – Э-201 хэсгийн оюутан Батсуурийн Шагаадай

Гутгаар байр – Эх барихуйн 306 хэсгийн оюутан Баатарцогтын Наранзул

Тусгай байр – А-421 хэсгийн оюутан Өлзийжаргалын Уртнасан

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

o МУ-ын гавьяат багш, МАУА-ийн гишүүн академич, МЗЭ-ийн шагналт яруу найрагч АУ-ны доктор, профессор Б.Дагданбазар

o АУ-ны доктор, ОУ-ын сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Пүрэвдорж

o МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв нар ажиллалаа.

Үгсийн урлагт чин сэтгэлээсээ шимтэж, уран бүтээлээ өргөсөн бүх оюутан залуустаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, уран бүтээлийн их амжилт хүсье.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе.