ЦАДИГТ ЧИМЭЭ 2025 ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО

АШУҮИС-ийн Оюутны хөгжил хөтөлбөрийн “Эрүүл авьяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд Оюутны хөгжил, удирдлагын газар, OST entertainment клуб хамтран “Цадигт чимээ” яруу найргийн наадмыг АШУУИС-д суралцаж буй яруу найраг сонирхогч оюутнуудын зохион найруулах, уран унших авьяас билгийг хөгжүүлэн дэмжиж, яруу найргийн цар хүрээг өргөжүүлэн утга, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулах гэж байна.

Оюутан залуус өөрсдийн зохиосон бүтээлээ уншиж танилцуулан оролцох ба оролцогчдоос нийт эхний 4 байрыг шалгаруулж, урамшуулна

Бүртгэл: 2025 оны 10 дугаар сарын 09-ний 23:59 цаг хүртэл доорх холбоосоор

https://forms.gle/zdFHdkJGZbYguurG9

Хэзээ: 2025 оны 10 дугаар сарын 10-ны 18:30 цагт

Хаана. АШУҮИС-ийн төв байр, Оюутны соёлын төвд

Оюутан, залуусаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Амжилт хүсье

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.