АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, MEXIM CONSULTING КОМПАНИ ГУРВАЛСАН САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

Санамж бичгийн хүрээнд Архангай аймгийн элсэлтийн шалгалтын бэлтгэл ажилд хамтрах, сар бүр цахим сорилго зохион байгуулах, аймгийн нийт багш нараас чадамжийн сорил авах, эрүүл мэндийн олимпиадыг хамтран зохион байгуулах, багш сурагчдын биеийн төлөв байдлыг оношлох зэрэг эрүүл мэнд, боловсролын салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Энэ удаад АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Архангай аймгийн 4-р сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 93 хүүхдэд биеийн төрх байдлын үнэлгээ болон нурууны мурийлтын эрт илрүүлгийн үнэлгээ хийлээ.

Энэхүү үзлэгээр хүүхдийн биеийн төрх байдлын өөрчлөлт, цаашид биеийн төрх байдлын өөрчлөлт дээр анхаарах асуудлууд, хийх шаардлагатай дасгалын зөвлөмжийг өгч ажиллалаа. Мөн нурууны мурийлтын эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдээс цаашид хөдөлгөөн засал эмчилгээ болон нурууны X-ray зураг авахуулах шаардлагатай хүүхдүүдийг тодруулж зөвлөгөа мэдээлэл өгөв.