МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ-III ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ-III” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль,Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн болон Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгтэй хамтран 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулна.

Тус хурлаар уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, онол арга зүй, эмт бодис, жор судлал, эмнэл зүйн тулгамдсан асуудлууд, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, зүү төөнө засал, Дорно-Өрнийн анагаах ухааны шүтэлцээ, уламжлалт анагаах ухаан дахь нийгмийн эрүүл мэндийн болон тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэнэ.

Та бүхнийг ‘’МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ-III’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.