АХМАДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд “Олон улсын Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан нийт 366 ахмад эрдэмтэн профессор, багш судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн Ахмадын хорооны тэргүүн АУ-ны доктор, профессор, Ардын багш, академич И.Пүрэвдорж багш нийт ахмадууддаа хандан баярын мэндчилгээ өргөлөө.

Мөн ахмадууддаа АШУҮИС-ийн зүүн хотхонд байрлах АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, Анагаах ухааны сургуулийн эмнэл зүйн ур чадварын төв, Монгол Уламжлалт анагаах ухааны төв эмнэлэг болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, сургалтын орчин нөхцөлийг танилцууллаа.

АХМАДУУДДАА ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.