Монголын анагаахын мэргэд цуврал 39 дэх боть “Нүүр ам судлалын эрдэмтэн, Гавьяат эмч, доктор, профессор ЦЭНД-АЮУШИЙН НОРОВПИЛ” номын нээлт, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Уг номы нээлтэд “Монголын Анагаахын Мэргэд” цуврал номыг санаачлан бүтээгч Монгол Улсын ардын багш, Академич, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Ц.Лхагвасүрэн, Номын зохиогчдыг төлөөлж Төрийн соёрхолт, яруу найрагч, зохиолч С.Оюун, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж үг хэллээ.
Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Гавьяат эмч, доктор, профессор Ц.НОРОВПИЛ багшийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд болон шавь нарын төлөөлөл оролцон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд цуврал номын дээжээс өргөн барилаа.












