Япон улсын Кобэ хотын “Надешико” шүдний эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн зочин профессор Курода Казухиро НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуй болон НЭМС-ийн нийгмийн эрүүл мэнд судлалч ангийн оюутнуудад “Эргэх холбоо-VI” уулзалтын хүрээнд хүндэтгэлийн лекц уншлаа

Уг уулзалт 2025 оны 09 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан профессор Курода Казухиро “Амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх; хүүхдийн шүдний эмнэлгийн онцлог” сэдвийн хүрээнд өөрийн ажлын туршлага, мэргэжлийн онцлог, япон эцэг эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн сахидаг, шүдний эмчтэйгээ хэрхэн хамтарч ажилладаг, Монгол хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн төлөө хийсэн олон сайхан ажлуудын талаар халуун дулаан яриаг өрнүүлж, нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтний хийх ажлын талаар оюутнуудад сонирхолтой түүхэн мэдээлэл өгч, урам зоригтой болох, мэргэжлээрээ бахархах сэдлийг төрүүллээ.