Томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж буй багш, эмч, сувилагч болон ажилтнууддаа баярлалаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас багш, эмч, сувилагч болон ажилтнуудаа томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах нь үйлчлүүлэгчдэдээ найдвартай, тогтвортой үйлчилгээ хүргэх суурь нөхцөл юм.

Цаашид ч ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлсээр байх болно.