АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ОЮУТНУУД БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛИЙН ХЬЮНДАЙ ЭМНЭЛЭГТ ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЛЭЭ

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн IV дамжаанд суралцаж буй 10 Солонгос оюутан, V дамжаанд суралцаж буй 3 Солонгос, 10 Монгол нийт 23 оюутан удирдагч багшийн хамт 2025 оны 7-р сарын 7-ноос 8-р сарын 02-ны хооронд 4 долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Чунг-Анг их сургуулийн Хьюндэй эмнэлэгт нийт 168 цагийн эмнэлзүйн дадлага хийж амжилттай дуусгалаа.

Оюутнууд дадлагын хугацаанд Мэс засал, Гэмтэл согог судлал, Яаралтай тусламж болон Дотрын өвчин судлалын чиглэлээр лекц, дадлагын хичээлүүдэд хамрагдахаас гадна тухайн тасгуудын үйл ажиллагаатай танилцаж долоо хоног тутмын эмч нарын яриа, журнал клубын үйл ажиллагаанд хамрагдаж орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо эмчилгээний аргуудтай танилцав. 7 сарын 20-ны Ням гарагт БНСУ, Чүнчонбук-ду аймаг, Чөнжү хотод байрлах “Robot Susul Research Education Center”-т

зочилж мэс засал, гэмтлийн чиглэлээр нэвтэрч буй орчин үеийн Робот мэс ажилбар хийх технологуудтай танилцахаас гадна эмнэлзүйн дуураймал орчинд сэхээн амьдруулах, мэс заслын ажилбаруудыг хийж гүйцэтгэв.

Дадлагыг чанартай, үр бүтээлтэй өнгөрөөх нөхцөл боломжоор хангасан АШУҮИС, АУС-ийн удирдлага, ХЬЮНДАЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ-ийн удирдлага, сургалтын албаны хамт олонд талархал илэрхийж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!