ПРОФЕССОР КИМ МУЛХОЛЛАНД ЗОЧЛОН ИРЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Австралийн Мурдокийн Хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Мулхолланд хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.
Эрдмийн сургуулийн зохион байгуулсан “The Future of Vaccinations” сэдэвт зочин профессорын лекцэнд багш, арга зүйч, мэргэжилтэн, магистрант, докторант оюутнууд болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн нийт 100 гаруй судлаач, оролцогчид өргөнөөр оролцлоо.
Зочны илтгэлд халдварт өвчний эсрэг нийгмийн эрүүл мэндийн өвөрмөц хариу арга хэмжээ болох вакцинжуулалтын талаарх ОУ-д хэрэгжүүлж буй бодлогын талаар сонирхолтой илтгэл танилцууллаа. Улаанбурхан өвчний дэгдэлтийн талаархи мэдээлэл, ДЭМБ-ын өнөөгийн бодлого, халдварт өвчний эсрэг баримтлах зарчмуудыг танилцууллаа.



