Та бүхнийг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ШИМ ТЭЖЭЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО” ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦЭНД урьж байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Зүүн Финландын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Нийгмийн эрүүл мэнд, шим тэжээл, эрүүл мэндийн бодлого” зочин профессорын лекцийг зохион байгуулах гэж байна.

Финланд улс нь нийгмийн эрүүл мэндийн бодлого, шим тэжээл судлалын салбарт дэлхийд тэргүүлдэг улс юм. Шим тэжээлийн бодлого, сургуулийн хүүхдийн хоолны бодлогыг нотолгоонд суурилж амжилттай хэрэгжүүлснээр хүн амын дундах өвчлөл, нас баралтыг бууруулж, иргэдийнхээ амьдралын чанар сайжруулж, нийгмийн тэгш бус байдлыг багасгасан юм.

Зочин профессорын лекцийн хүрээнд Финланд Улсын шим тэжээлийн бодлогын тухай, эрүүл мэндийн бодлогын үнэлгээ, жишиг эрүүл мэндийн бодлогын нийгэмд үзүүлэх үр нөлөөний тухай ярилцна. Мөн Финланд Улсын сургуулийн хоолны систем, сурагчдын иддэг үдийн хоолны тухай болон сургуулийн хоолны системийг Монголд нэвтрүүлэх боломжийн тухай ярилцах болно.

Зочин профессорууд:

Аръяа Луутинен, PhD.

Зүүн Финландын их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, шим тэжээлийн дэд профессор,

Сэдэв: Финланд Улсын хүнс, шим тэжээлийн бодлого

Д.Жавхланбаяр, MPH, PhD.

Зүүн Финландын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор, Хирошимагийн их сургуулийн зочин ассошиэйт профессор

Сэдэв: Эрүүл мэндийн жишиг бодлого: Сургуулийн хоолны систем ба түүний нийгэмд үзүүлэх үр нөлөө

Хөдөө орон нутгаас цахимаар оролцох боломжтой.

Хэзээ: 2025.06.13-ны өдөр 10.00-13.00 цагт

Хаана: АШУҮИС-ийн төв байр, Эрдмийн сургуулийн 9 тоот танхимд

Сургалтын хэлбэр: Танхим ба цахим хослосон

Хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү:

https://docs.google.com/…/1tJw0wNDHUdYNkVdmaO3a…/edit…