АШУҮИС, Сувилахуйн сургууль, Японы Гүнма их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг 10 гаруй жилийн турш амжилттай үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хичээлийн жил Хөдөлгөөн заслын 3-р дамжааны 6 оюутан хамрагдлаа.
Тус дадлага нь 2025 оны 06-р сарын 02-08-ны өдрүүдэд явагдаж, Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн хөдөлгөөн заслын багш АУ-ы доктор Б.Янжинсүрэн удирдан, дадлагыг амжилттай дуусгаад ирлээ.
Дадлагын хүрээнд Гүнма их сургуулийн эмнэлэг, Шиозава ортопедикийн сэргээн засах клиник, Жобу амьсгал, дотрын эмгэгийн эмнэлэгүүдтэй танилцаж, хөдөлгөөн заслын эмнэлзүйн дадлага хийлээ. Мөн Гүнма их сургуультай танилцан хөдөлгөөн заслын ангийн оюутнуудын хичээлд сууж, оюутнуудад Монгол орны талаар болон Сувилахуйн сургуулийн талаарх илтгэлийг танилцуулав.
Оюутнууд маань чөлөөт цагаараа Гүнма аймгийн “Фүрэай спорт плаза”-тай танилцан тэргэнцэртэй сагсан бөмбөг болон дуут ширээний теннис зэргийг өөрсдийн биеэр хийн, спорт төвтэй танилцлаа.







