АШУҮИС “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ НЭГДЭЖ, 1000 ШИРХЭГ ШИНЭС МОД ТАРИЛАА

Манай их сургуулийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тав дахь жилдээ амжилттай нэгдэж, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нийт 1000 гаруй ШИНЭС мод тарилаа.

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн удирдлагууд, захиргаа, багш, эмч, сувилагч, резидент эмч, ажилтан албан хаагчид болон оюутнууд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Мод тарих ажил Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, Инчоны мөрөөдлийн төгөлд зохион байгуулагдаж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хэмжээнд өрнөж буй энэ томоохон хөдөлгөөнд АШУҮИС хувь нэмрээ орууллаа.