НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн лхагва гаригт хуралдаж, Ц.АМАРЖАРГАЛ, Н.ГЭРЭЛТ-ОД нарын докторын урьдчилсан хамгаалалт амжилттай боллоо.

АШУҮИС-ийн докторант Ц.Амаржаргалын “Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний эдийн засгийн үр нөлөө” нэг сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалт боллоо.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

НЭМУ-ы доктор, профессор Ю.Гантөгс

АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч

АУ-ы доктор, профессор Л.Ганболд

ТБУ-ын доктор, дэд профессор Л.Хоролсүрэн

АШУҮИС-ийн докторант Н.Гэрэлт-Одын “Монгол Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгаа: хүртээмж, ашиглалтын үнэлгээ, асуудлыг шийдэх арга зам” нэг сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалт боллоо.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АУ-ы доктор, профессор Д.Амарсайхан

АУ-ы доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч

АУ-ы доктор, профессор Д.Гончигсүрэн

ЭЗУ-ы доктор, дэд профессор С.Мөнхбат