АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ЗҮРХНИЙ ХЭМИЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БНСУ-ын Зүрхний хэмийн нийгэмлэгийн дэмжлэгээр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг дээр хэм судлалын лаборатори байгуулах талаар 2024 оноос эхлэн үе шаттай үйл ажиллагаа эхэлсэн. Нийгэмлэгийн зөвлөх профессор Чун Хван айлчлах үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлага П.Баясгалан захирал, М.Наранпүрэв захирал, Зүрх судасны тасгийн эрхлэгч Д.Даваадалай нар хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр Монгол-Японы эмнэлэгт электро-физиологийн лаборатори байгуулж өгөх, цаашдын хамтын ажиллагаагаа сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд өргөжүүлэх талаар хэлэлцлээ.