ДЭМБ-ын чанарын баталгаажилт хийх эрх бүхий QAI (Quality Accreditation Institute) -ийн шинжээчдийн багийн ахлагч, олон улсын шинжээч Dr Parvez Ahmed АШУҮИС-ийн Төв эмнэлэг дээр 2025 оны 5 сарын 12-13-нд ажилласан бөгөөд ISO 7101:2023 эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинэ шалгуураар Монгол Улсын эмнэлгүүдээс анх удаа үнэлгээнд амжилттай хамрагдлаа.
QAI байгууллага нь олон улсын 16 төрлийн стандартыг боловсруулан олон улсад эрүүл мэндийн тогтолцоонд болон эмнэлгийн удирдлагын тогтолцоонд чанарыг сайжруулахаар ажилладаг байгууллага юм.



