АШУҮИС, АУС-ийн Багшийн хөгжил дэд хөтөлбөрийн “Тэнхимийн нэрэмжит 7 хоног” аяны хүрээнд Хавдар судлалын тэнхим 2025 оны 05 сарын 12-нд Монгол улсын Ардын эмч, гавьяат эмч, акедемич АУ-ны доктор, профессор Р.Сандуйжав багшийн “Хавдар судлал” сурах бичгийн 4 дэхь хэвлэл, шинэ бүтээлийн номын нээлтийг зохион байгууллаа.
АУС-н захирал АУ-ны доктор, профессор Я.Энхтөр өдөрлөгийг нээж номын зохиогчид баяр хүргэхийн зэрэгцээ энэ удаагийн хэвлэлийн онцлог нь хавдрын орчин үеийн эмчилгээ болох бай, дархлаа эмчилгээ, хүүхдийн хавдар, туяа эмчилгээний талаар шинэ агуулгыг багтаасан нь өмнөх хэвлэлүүдээс онцлог болохыг онцлон дурьдав.
Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд номын зохиогчид, хавдар судлалын тэнхимийн хамт олон, үе үеийн ахмад эмч, багш эрдэмтэн профессорууд, багш нар, хавдар судлаач эмч, резидентүүд, оюутнууд, Р.Сандуйжав багшийн найз нөхөд, гэр бүлийнхэн оролцлоо.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.







