Монгол улсын Оюутны Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2025 оны 5 сарын 10-11 өдрүүдэд МУБИС-ийн биеийн тамир спортын зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд МУИС , АШУҮИС, МУБИС , ШУТИС, ДХИС, ХААИС, ИЗОУИС, Мон-Алтиус дээд сургууль, ҮБТДС, Шихихутаг их сургуулийн баг тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа. Эрэгтэй 44 оюутан, эмэгтэй 39 оюутан нийт 83 оюутан тамирчид авхаалж самбаа, хурд хүч,авьяас чадвараа хоёр өдрийн турш сорьж биеийн тамирын тэнхимийн багш, Ph.D Х.Цэрэнвандан дасгалжуулагчтай АШУҮИС -ийн баг тамирчид өндөр амжилт гаргалаа.
– МАУОУС – ийн 139 -р хэсгийн оюутан Т.Өлзийтүвшин +78кг жинд хүрэл медаль,
– Сувилахуйн сургуулийн 110-р хэсгийн оюутан Г.Эрдэнэчимэг -48кг жинд хүрэл медаль,
– АУС -ийн 124-р хэсгийн оюутан Ц.Тэмүүлэн -60кг жинд шагналт 5 байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүлж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө.
Дасгалжуулагч, баг тамирчдадаа баяр хүргэе.