ОЮУТНУУД “CULTURAL FESTIVAL-2025” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

JRCC буюу /Japanese Research Cultural Club/ Япон соёл судлалын клуб ерөнхий зохион байгуулагчаар “Cultural Festival” соёлын өдөрлөгийг ETC клуб, Хятад хэлний клуб, Герман хэлний клуб, Лаос оюутнууд, СУИС-ийн Монгол хэлний клуб хамтран АШУҮИС-ийн төв байранд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөг нь 11-17 цагийн хооронд үргэлжилсэн ба Wind Band хамтлаг ирж ая дуугаа өргөн, Лаос оюутнууд өөрсдийн орны соёл уламжлалыг танилцуулж, Японы цайны соёл, Японы хүслийн модонд хүслээ бичих соёл, food corner гэх мэт оюутан залуусын дунд цагийг үр дүнтэй өнгөрүүлсэн сайхан өдөрлөг боллоо.