Оросын Холбооны Улсын И.М. Сеченовын нэрэмжит Москвагийн Нэгдүгээр Анагаах Ухааны Их Сургуулиас зохион байгуулдаг “Академич М.И. Перельманы нэрэмжит Москвагийн Олон Улсын Оюутны Мэс Заслын Олимпиад”-ын 33 дахь удаагийн финалын шат 2025 оны 4-р сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадыг мэс заслын 4 төрлөөр зохион байгуулсан бөгөөд АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн 4, 5-р дамжааны гурван оюутан “Мэс заслын Улсын долоодугаар олимпиад”-д амжилт үзүүлэн шалгарч, “Mongolian Surgical Team” нэрийн дор найман оюутны бүрэлдэхүүнтэйгээр тэмцээний финалын шатанд амжилттай оролцлоо.
Олимпиадад оролцсон АШУҮИС-ийн оюутнууд дараах амжилтыг гаргалаа:
МИКРО МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛД
– АУС-ийн 5-р дамжааны оюутан Г.Эрдэмтөгс,
– АУС-ийн 5-р дамжааны оюутан Г.Сумьяа нар 1-р байр
ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛД
– АУС-ийн 4-р дамжааны оюутан Д.Бямбазаяа,
– АУС-ийн 5-р дамжааны оюутан Г.Сумьяа нар 2-р байр
МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛД
– АУС-ийн 5-р дамжааны оюутан Г.Сумьяа 2-р байр тус тус эзэллээ.
Эдгээр амжилтууд нь Анагаах Ухаан хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын онол, практикийн өндөр чадвар, ур чадварыг олон улсын түвшинд нотлон харуулсан томоохон үр дүн байлаа.
Оюутнууд болон багш, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэе!





