“Эмнэлзүйн Ур Чадварын Улсын Анхдугаар Олимпиад”-ыг 2025 оны 04-р сарын 26-ны өдөр АШУҮИС-ийн АУС-ийн “Эмнэлзүйн Ур Чадварын төв”-д зохион байгууллаа.
Олимпиадад АШУҮИС-ийн АУС, Дорноговь аймаг дахь салбар АУС, АЧ АУИС, ЭТҮГЭН АУ-ны салбар, ИЗОУИС-ийн АУ-ны сургуулиудаас урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 10 багийн 60 оюутан оролцлоо. I үе шат Дотрын оношзүй 1, 2; Дотрын өвчин судлал; Радиологи; Мэс засал; Амилуулах суурь тусламжийн 6 өртөөтэйгөөр зохион байгуулагдсан ба шалгарсан шилдэг 6 баг II үе шат болох Дотрын өвчин судлал; Мэс засал; Амилуулах лавшруулсан тусламжийн өртөөгөөр баг бүрийн хоёр гишүүн хамтран даалгавар гүйцэтгэсэн нь онцлог байсан юм.
Шүүгчдийн багт АШУҮИС-ийн АУС-ийн МЗТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Б.Баатарсүрэн; УХСТ-ийн ахлах багш, АУ-ны магистр Ц.Найдансүрэн; ЯТМСТ-ийн багш, АУ-ны магистр С.Бурмаа; ДШСТ-ийн багш АУ-ны магистр Г.Нархажид; РТ-ийн багш, АУ-ны магистр С.Ваанчигсүрэн; МЯЭ-ийн ДНТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор А.Саруултүвшин; Ангиографийн эмч, АУ-ны магистр Д.Даваадалай; ЭЗТЛ-ийн БА-ын мэргэжилтэн, АУ-ны магистр З.Гэрэлцэцэг; Ач АУИС-ийн ДТ-ийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Дэчмаа; багш АУ-ны магистр Б.Золзаяа, Этүгэн АУ-ны салбарын ДТ-ийн эрхлэгч АУ-ны магистр Т.Мөнхжавхаа нар ажиллав.
– Тэргүүн байрт АШУҮИС-ийн АУС-ийн Г.Сумъяа ахлагчтай Р. Хүслэн, Ч. Энхмэнд, Д.Бямбазаяа, Я.Төгөлдөр, Г.Эрдэмтөгс нарын “Dr.543 crew” баг Өргөмжлөл, алтан медал, мөнгөн шагнал 800,000 төгрөг, дурсгалын зүйлсээр,
– Дэд байрт АШУҮИС-ийн АУС-ийн Ө.Анхбаяр ахлагчтай Л.Сарантуяа, Х.Хулан, А.Хатан-Эрдэнэ, Б.Жавхлан, Э.Цогтбаяр нарын “Лоолойгийн найзууд” баг Өргөмжлөл, мөнгөн медал, мөнгөн шагнал 600,000 төгрөг, дурсгалын зүйлсээр,
– Гутгаар байрт АШУҮИС-ийн АУС-ийн Б. Бямбажаргал ахлагчтай О. Мишээл, Б. Одонгоо, Т. Энх-Амгалан, Б.Гантулга, Ц.Мөнхчимэг нарын “MHC” баг Өргөмжлөл, хүрэл медал, мөнгөн шагнал 500,000 төгрөг, дурсгалын зүйлсээр тус тус шагнууллаа.
Мөн олимпиадын үеээр АХА танин мэдэхүйн тэмцээн, азтан шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулсан ба ялагчаар Ач АУИС-ийн оюутан А.Отгонжаргал, дэд байранд Этүгэн Анагаах ухааны салбар сургуулийн оюутан Б.Билэгжаргал, гутгаар байранд Этүгэн Анагаах ухааны салбар сургуулийн оюутан Б.Азжаргал нар шалгарч “Дотрын Анагаах Ухааны үндэс” ном, дурсгалын зүйлээр шагнуулсан бол “супер азтан”-аар ИЗОУИС сургуулийн оюутан М.Энхболд тодорч “Cherokee & Dickies” брэндийн 200,000 төгрөгийн эрхийн бичгээр шагнууллаа.
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар зөвхөн оюутнуудын мэдлэг ур чадварыг үнэлэх төдийгүй Анагаах Ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, эмнэлзүйн бодит орчныг бүрдүүлэн оюутан, суралцагчдын эмнэлзүйн ур чадварыг хөгжүүлэх чиглэлд томоохон алхам болж байна.







