“MNUMS HOBBY – SEASON 2” үйл ажиллагааны хүрээнд Оюутны хөгжил удирдлагын газар болон АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клуб хамтран “Movie Night” арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, кино урлагийн талаарх ерөнхий мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой байв.
Арга хэмжээний хүрээнд олон улсын шилдэг кино бүтээлүүдээс сонгон үзүүлж, киноны үйл явдал, дүрүүд, зохиолын талаар мэдлэгээ сорьсон Movie Quiz тэмцээн зохион байгуулсан бөгөөд эхний хоёр байрт шалгарсан оюутнуудад шагнал гардуулснаар оролцогчдын урам зориг идэвхийг улам нэмэгдүүлсэн өдөрлөг боллоо.
Идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!

