“MNUMS HOBBY-2” хөтөлбөрийн хүрээнд Оюутны хөгжил, удирдлагын Газар, АУС-ийн Арьс судлалын тэнхимийн дэргэдэх “Арьс судлаач оюутны клуб” хамтран “Арьс арчилгаа, гоо зүй сонирхогчид” үйл ажиллагааг зохион байгуулж “Арьсны бүтэц ба түүний онцлог” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, арьс оношилгоо, арьсны төрөлд тохирсон бүтээгдэхүүн болон арьс арчилгааны зөвлөгөө өгч, make up artist урьж оюутнуудад нүүр будалт гоо зүйн зөвлөгөө өглөө. Асуулт хариултын мэтгэлцээнийг KAHOOT программыг ашиглан зохион байгуулан шагналт байранд орсон оролцогчдод CLOUDNINE брэндийн бүтээгдэхүүнийг гардууллаа. Мөн өдөрлөгт оролцсон хүн бүрт ивээн тэтгэгч CLOUD NINE-с гарын бэлэг өгч урамшууллаа.


