“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Оюутны соёлын төвд зохион байгуулагдах тул та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” нэгдсэн хуралдаанд зочин илтгэгчээр БНСУ-ын Чуннамын үндэсний их сургуулийн профессор Jun Young Heo, профессор Seungwha Paik, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох нар өөрийн судалгаа шинжилгээний үр дүнгээр илтгэл тавьж, салбар хуралдаануудад тэргүүн байр эзэлсэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.

Урилгад хавсаргасан QR кодыг уншуулж хурлын хөтөлбөртэй танилцана уу.