Монгол Улсын Боловсролын яамны Дээд боловсролын газрын санаачилга, төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд “ИХ СУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЫН ЭРЭМБЭ, ДОКТОРЫН ДАРААХ ХӨТӨЛБӨР: ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2025-04-22-ны өдөр зохион байгуулах тул АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, эмнэлэг, хүрээлэн, төвийн удирдлагууд, тэнхимийн эрхлэгч та бүгдийг оролцохыг урьж байна.
Хэзээ: 2025.04.22-нд 09:00-13:10 цагт
Хаана: АШУҮИС-ийн төв байр, 111 тоот хурлын танхим
Хамрах хүрээ: Төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд

