Олимпиадад 43 багийн III-V дамжааны 215 оюутан бүртгүүлсэнээс АШУҮИС-аас 41 баг, ЭЗШУИС-аас 2 баг оролцлоо. Олимпиад 2 үе шаттай явагдсан ба эхний шалгаруулалтаас 5 баг шалгарч хоёрдугаар шалгаруулалт АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн магадлан итгэмжлэгдсэн эмийн шинжилгээний лабораторид амжилттай зохион байгуулагдлаа.
Нийлбэр дүнгээр:
•АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн АЙДАС баг тэргүүн байр О.Мягмарсүрэн, Г.Халиунаа, П.Туул, Т.Ариунгэрэл, З.Гэрэлтсаран
•АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн GOOD CHEMISTRY PRACTICE баг дэд байр Д.Ширнэн, Ч.Халиунаа, Ө.Золжаргал, М.Нургалым, Э.Эрдэнэ-Очир
•АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн C407 баг гутгаар байр Э.Мөнгөншагай, Д.Даяанаа, Х.Хажгүл, М.Жаргалан, Ч.Мөнхжин
•АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн THE SPRING баг тусгай байр Э.Анужин, Б.Азцэцэг, Б.Маналжав, Н.Пагмаа, Х.Цэндээхүү
•ЭЗШУИС-ийн Эм зүйн сургуулийн MUPS баг тусгай байр Т.Отгончимэг, Х.Анхзаяа, Б.Сарантунгалаг, Б.Анунгоо, Б.Бүжинлхам тус тус эзэллээ.
Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн их, дээд сургуулийн оюутны “Эмийн химийн улсын II олимпиад”-д оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилтыг ерөөн, эрүүл мэндийн салбарын шилдэг мэргэжилтэн болохыг хүсье.



